Skip links

MongolNFT “Sandbox” дээр газар худалдан авлаа

Share This Post

Метаверс технологийн салбарын тэргүүн эгнээнд өрсөлддөг “The Sandbox” платформ дээр өөрийн талбартай болох, түүнийгээ хөгжүүлэх цахим өрсөлдөөн сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, улс орны хэмжээнд яригдах том сэдэв болов. Sandbox Game-ийн хувьд Ethereum дээр ажилладаг төвлөрсөн бус виртуал тоглоомын ертөнцийг ажиллуулдаг програм хангамж бөгөөд уг платформын нэг хэсэг болохын тулд энд байрлах Land хэмээх дижитал газраас худалдан авч, түүн дээр хийсэн хөгжүүлэлтээ бусад хэрэглэгчидтэй хуваалцах үндсэн зарчимтай.

Sandbox нь саяхан Metaverse дээр Sandbox Alpha-г эхлүүлснээр түүхэн амжилтад хүрсэн. Тэд мөн Softbank-аас 93 сая долларын хөрөнгө оруулалт авсан бөгөөд уг token Gemini криптовалютын биржид бүртгэлтэй аж. Амжилттайгаар launch хийгдэж, листлэгдсэн нь SAND token-ыг бүх цаг үеийн дээд хэмжээнд хүргэх боломжийг олгон Decentraland (MANA)-тай өрсөлдөх томоохон өрсөлдөөнийг бий болгов.

Metaverse нь зөвхөн зөгнөлт кино, ном, зохиолуудад гардаг харьцангуй ойлголт байсан бол өдгөө өөрийн гэсэн эдийн засаг, бизнес, хүмүүс гэх мэт томоохон орчлон ертөнц болж байна. Apple, Facebook, Google, Disney зэрэг янз бүрийн салбарын томоохон тоглогчид дижитал ертөнц дэхь боломжуудыг олж харан Metaverse руу шилжсээр байгаа билээ. Алдартай одууд, крипто халимууд, Bored Ape Yatch Club, мөн Adidas, Binance, Atari Games зэрэг томоохон корпорацууд Sandbox дээр өөрсдийн эзэмшил газраа худалдан авсаар байгаа бөгөөд MongolNFT тэдэнтэй нэгдсэнээр монголдоо анхдагч нь болж байгаа юм. 

Mongol NFT-ийн зүгээс хэрэглэгчдийн дунд 100 сая төгрөгийн (30,000 гаруй ам. доллар) урамшуулалтай Meta Ulaanbaatar бүтээх уралдаан зарласан ба энэхүү уралдааны ялагч багийн дизайнаар The Sandbox дээр авсан газарт Meta Ulaanbaatar сүндэрлэх болно.

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!