Skip links

LAGO X MONGOL NFT стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо

Share This Post

Lago нь шинэлэг хэлбэрээр өөрийн NFT бүтээлүүдийг биет хэлбэрээр байршуулах боломжийг олгодог АНУ-ийн компани билээ. Lago нь NFT эзэмшигч нарт өөрсдийн бүтээлүүдээ digital биет frame буюу хүрээнд байршуулах боломжтой. Lago Frame нь квадрат хэлбэртэй, интерактив, дуут командын мэдрэгч, мөн Master & Dynamic-ийн нэмэлт дууны чанга яригчтай digital frame юм.

NFT салбар өргөжихийн хэрээр NFT урлагийн бүтээлийн өнгө үзэмж, хэмжээс, заримдаа бүр интерактив байдалд тохируулан бүтээгдсэн custom дэлгэцийг үзэх сонирхол нэмэгдэж байна. Lago нь дэлхийн том NFT платформуудтай хамтран ажиллаж байгаа юм. Энэ оны 4-р сараас эхлэн тэд өөрсдийн frame-г хамтран ажилладаг олон улсын NFT платформуудаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр төлөвлөж байна.

“Бид зөвхөн mint хийгдсэн урлагийн бүтээлүүдэд зориулж энэ frame-ыг бүтээсэн ба эдгээр digital артыг өндөр түвшинд үзүүлэх дэлгэцийг санал болгохыг хүслээ” хэмээн LAGO компанийн үүсгэн байгуулагч Scott Gralnick Decrypt сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн. 

Mongol NFT нь LAGO-той хамтран ажиллаж, удахгүй Монгол NFT сайтаас LAGO frame-ийг худалдан авч өөрийн NFT-гээ digital frame-дээ оруулж болох юм.

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!