Skip links

Mongol NFT ба MNFT “Coin Hunt World”-тай хамтран ажиллахаар боллоо

Share This Post

Bittrex Global-ийн үүсгэн байгуулагч Билл Шихара саяхан тоглогчид тоглож крипто мөнгө олох боломжтой “Coin Hunt World” гар утасны тоглоомыг танилцуулсан билээ. Тэгвэл 2022 оны 1 сард MNFT койны олон талт хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс Монгол NFT-ийг үүсгэн байгуулагчид Билл Шихаратай уулзаж, Coin Hunt World-тай гэрээ байгуулав.

Уг тоглоом нь Pokemon GO-той төстэй бөгөөд тоглогчид нуугдмал эрдэнэсийг хайж түүнээсээ BTC, ETH, бусад криптовалют, түүнчлэн өөр өөр төрлийн NFT-нүүдийн олох боломжтой. Энэ тоглоомын тусламжтайгаар тэд MNFT койныг HODL хийж байгаа хэрэглэгчид болон www.mongolnft.com сайтаас NFT худалдаж авсан хүмүүст илүү олон боломжийг нээж, урамшуулал олгохоор төлөвлөж байна. Бусад орны жишээнээс харахад хэрэглэгчид нэг сарын дотор 200-500 ам.долларын орлого олох боломжтой.

Монголын талаас MongolNFT, АНУ-ын талаас Coin Hunt World-ын хоёр баг Улаанбаатар хотын газрын зураг дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 3-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. Улаанбаатарын газрын зураг нь АНУ, Канад, Их Британи болон Манила хотын дараагаар энэ тоглоомонд тавигдсан 5 дахь бүс нутаг юм. 

Mongol NFT багийнхан тоглоом эхлэхээс өмнө MNFT койн авч HODL хийсэн байх, эсвэл MNFT койн ашиглан NFT худалдаж авсан байх зэрэг тодорхой шаардлагуудыг зарлах болно. Тоглоомын шагналын MNFT койныг АНУ, Канад, Их Британи, Манила хот зэрэг өмнө нь тоглоомыг эхлүүлсэн хотуудад  авах боломжтой бөгөөд үүгээрээ олон улсын арилжаачидыг татах зорилготой.

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!