Skip links

Mongol NFT X Sapiens стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо

Share This Post

Сапиенс бол АНУ-д төвтэй технологийн компани бөгөөд Web 3.0, NFT, Metaverse технологи дээр суурилан бидний өдөр тутам хэрэглэдэг сошиал медиаг шинэ түвшинд гаргаж виртуал ертөнцөд хүн төрөлхтний холбоог илүү ойр байлгах, мэдлэг мэдээллээ хуваалцах, эдийн засгийн хүрээнд үр өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоор өөрсдийн метаверсээ бүтээж буй компани юм. Sapiens нь дэлхийн хамгийн анхны “Digital nation” төслийг эхлүүлж байгаа бөгөөд дахин давтагдашгүй 1000 ширхэг NFT паспортыг 2022 оны 3-р сарын 17-ны өдөр албан ёсоор худалдаанд гаргах ба эдгээр 1000 NFT нь таны дуртай түүхэн дүрүүдийг machine learning-ийн тусламжтайгаар загварчлaн блокчэйн дээр бүртгэх юм.

NFT паспорт нь Metaverse дээр дараах хэрэглээнүүдтэй байна. Үүнд:

  • Sapien Web 3.0 нийгмийн сүлжээнд тус NFT паспорт нь таны таних тэмдэг байх болно.
  • Өөрийн хүрээлэл “tribe” бий болгож тухайн хүрээлэлдээ оролцоогоо нэмэгдүүлснээр танд нэр хүндээ бүрдүүлэх боломж олгоно.
  • NFT паспорт нь Sapien Metaverse дээр зохион байгуулагдах онцгой эвентүүдэд оролцох мөн бусад Sapien Metaverse-дэх дижитал орон зайд нэвтрэх бүрэн эрх дагалдана.

Sapien Metaverse дээр өөрсдийн мөнгөн тэмдэгтийг гаргах боломжтой бөгөөд NFT паспорт эзэмшсэнээр хэрэглэгчид DAO засаглалын дагуу:

  • Sapien Metaverse дээрх өөрийн хүрээлэлтэй хамтран DAO-г эхлүүлэх White Glove үйлчилгээнд хамрагдах;
  • Sapien’s Tribe Treasury Token Standard – д нийцсэн NFT vault-aaр баталгаажсан өөрийн мөнгөн тэмдэгтийг гаргах;
  • Republic of DAO-той мөнгөн тэмдэгтээ холбож, Sapien Metaverse дахь ард түмнээс хөрөнгө оруулалт босгох боломжтой.

Sapien Metaverse дээр тус NFT паспорт нь хамгийн өргөн хэрэглээнд ашиглагдах бөгөөд NFT паспорт нь 2022 оны 3-р сарын 17-ны өдөр албан ёсоор худалдаанд гарахаас өмнө нь албан ёсны хуудаснуудаар Whitelist жагсаалтад бүртгүүлэх боломжтой. Whitelist-д орсон хүмүүс паспорт захиалах давуу эрх олгох бөгөөд нэг удаагийн кодыг жагсаалтад орсон хүмүүсийн мэйлээр илгээгдэн худалдан авах процесс явагдана.

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!