Skip links

Зураач С.Цогтбаярын “Харц” коллекц дроп буулаа

Share This Post

“Миний бие 40 гаруй жилийн туршид уран бүтээлээ туурвих хугацаандаа уран зураг, зураасан зураг, зурагт хуудас, шог зураг, комикс, номын чимэг зураг, загвар дизайн гээд юу эсийг зурахав. Матрикс хэмжээс бүхий Метавэрс ертөнцөд хөл тавьж, залуустай дөрөө харшуулан давхих алс холын аяллаа эхлүүлж, уран бүтээлүүдээсээ дээжилж, хамаг эхний NFT-гээ та бүхний таалалд өргөн барьж 5 бүтээлээс бүрдсэн багц бүтээлүүдээ танилцуулж байна. Үүнд маань 1 Single Edition, 3 Limited Edition, 1 Open Edition NFT багтаж байгаа тул та амжиж сонгоод аваарай. Зэвсэг нэгт ахан дүүс гэдэг шиг Уран бүтээлээр минь холбогдож Ураг садан лугаа болох хэн бүхэнд нээлттэй. Ирээдүй хойшдоо ч үнэ цэнэ нь өсөж нэмэгдэж энэ бий болсон нөхөрлөл маань улам бат бэх урт удаан үргэлжлэх болтугай хэмээн ерөөл өргөе” хэмээн Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр уран бүтээлээ NFT дроп болгон буулгаж байгаагаа зарласан билээ.

Single Edition нь “Бүргэдийн харц” нэртэйгээр танилцуулагдсан бүргэдийн зураг байлаа. Энэ бүтээлээ зураач “Эх оригинал зураг”-тай нь, оюуны өмчийн эрхтэй нь хамт худалдан авагчид санал болгосон. Энэ нь энэхүү бүтээлийн дижитал болон физик хувилбарыг дангаар эзэмших эрхийг олгож байгаа ба зураачийн хувьд ч өөрөө хэвлэн нийтлэх, мерчендайз бүтээгдэхүүн хийх эрх байхгүй, худалдан авагчид 100% очно гэсэн үг. Бүргэдийн харц их онцгой амь сүнстэй. Бүргэдийн нүдээр бидний амьдарч буй дэлхий хэн нэгний алган дээр тавьсан мэт тунгалаг харагдах ёстой. Үнэн мөний дэнс шалгуур болж зөв зүйтэй аж төрж амьдрахын харуул манаа, санамж сэрэмж болж муу муухай цөвүүн цагийн сүүдэр нөлөөллөөс таны сүр сүлдийг харж хамгаалж явах тотем сүлд юм. Байгаль дэлхийг цэвэрлэж, тэгш хэм тэнцвэрийг нь хадгалж хамгаалж байдаг Бүргэдийн хурц тод харцнаас бултах зугтах боломж хэнд ч юунд ч үгүй билээ. 

Limited edition нь тус бүр 20 ширхэгийг санал болгож буй гурвал “Харц” нэртэй цуврал зургууд.  Эдгээр зургуудыг зориулалтын цаас дээр хэвлэж зураачийн гарын үсэг зурсан “Арт Принт” хувилбарыг нь дагалдуулах бөгөөд энэ онд гарах зураачийн номыг гарын үсэг зурж дурсгах юм. Мөн зураачийн нэрээр нэрлэгдсэн клубын гишүүн болж гаргасан үзэсгэлэн болгонд нь байнга хүндэт зочноор уригдана. Зураачийн “Зураасан бясалгал” гэж нэрлэсэн эдгээр бүтээлүүд нь эдгээр хүнтэй төстэй амьтдыг биднийг хэрхэн харж байгаа талаас нь зурж, энэ харцаар ертөнцийн нууцлаг, бүдэг, үл үзэгдэгч талыг харуулахыг зорьсон. Харцнаас нь та уур хилэн, өрөвдөн хайрласан, гайхаж балмагдсан төрхийг нь ажиглаж хэлмээр байв ч хэлж үл чадах үгсийг нь уншиж ойлгож ч мэднэ. Эхнийх нь зураг болох Шар шувууны харцнаас таны дотор санаа бодлыг хүртэл нэвт шувт харах мэт хурц ширүүн харц нь таны урьд өмнө бодож байсан бүх зүйлийг шууд харж чадах мэт илэрхийлэгджээ.

Багц доторх Open Edition хувилбарын зураг нь ‘Мөн чанар’ нэртэй. Энэхүү зураг нь С.Цогтбаярын өмнөх бүтээлүүдийн нэг юм. Зургийг сайтар ажиглавал олон утгыг олж харна. Хорон санаа, хайр дурлал, эвлэрэл, үзэн ядалтын ертөнц дэх амьдралын нүцгэн үнэн. Энэ уран бүтээлээрээ зураач юмс үзэгдэл бүхний цаад мөн чанар сүнс нь харагдаж байгаа шигээ байх албагүй бөгөөд тэрийг зөвхөн ертөнцөд амьдарсан хоногийн тоо өнгөрүүлсэн цаг мөч бүхнээрээ өөрийн биеэр туулж таньж мэдэж авах учиртай гэдгийг мэдрүүлэхийг зорьжээ.

Энэ долоо хоногт бид Монголын уран бүтээлч, рэппер, жүжигчин Rokit Bay-ийн NFT-г танилцуулна.

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!