Skip links

Метаверс дэхь анхны хот – “Улаанбаатар”

Share This Post

Mongol NFT ‘Ulaanbaatar in the Metaverse’-ийг метаверс дэх Монголын соёлын төв болгон зарлалаа. Sandbox метаверсэд байрлах тус хот нь Монголын соёл, түүхийг олон улсад сурталчлах, бараа, үйлчилгээний худалдаа хийх боломжийг бүрдүүлэх хамгийн том онлайн төв болох юм.

Криптовалют болон NFT технологийн дэвшлийг дагаад төвлөрсөн бус цахим орон зайн хөгжил ч мөн эрч хүчээ авч байгаа нь томоохон корпорацууд энэ салбарт олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаас харж болно. Sandbox Metaverse нь дижитал ертөнцийг хөгжүүлэх олон төслүүдийн тэргүүн эгнээнд байдаг. Mongol NFT компани 2021 оны 11-р сард Sandbox-т газар худалдаж авснаар бид Метаверст олон давхаргат эртний, орчин үеийн, ирээдүйтэй хотыг байгуулж, үүгээрээ дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөх боломжтой болсон. Энэ хот нь Монголын соёл, түүх, урлагийн төв байхаар төлөвлөгдөж байна.

2021 оны 12-р сард Mongol NFT нь Minecraft, Sandbox Game maker зэрэг програмуудыг ашиглан ‘Ulaanbaatar in Metaverse’ бүтээх уралдаан зарласан. Уралдаанд 113 орчим бүтээл ирүүлснээс шилдэг 5-ыг тодруулж, тэргүүн байранд “7 pixels” баг тодрон 35,000 долларын шагналыг хүртжээ. 

Мөн энэхүү арга хэмжээ нь MongolNFT-гийн шинэ ambassador-уудийг болох Давайдаша, Түшиг, Баярцэцэг нарыг танилцуулах боломж болов. Тус арга хэмжээний үеэр өөр өөр салбарын хүмүүс метаверсийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж, тэдний ажил мэргэжил, амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.  Хэлэлцүүлгийг Монгол NFT компанийн гүйцэтгэх захирал Д.Билгүүн удирдан явуулсан ба Монгол NFT-ийн үүсгэн байгуулагч Б.Адъяа, виртуал контент бүтээгч Б.Бэлгүүнтэй; жүжигчин, продюсер, загвар өмсөгч А.Баярцэцэг; Таван Богд Капитал компаний арилжаа судалгааны албаны дарга Э.Мишээл мөн MongolNFT-гийн ambassador, уран бүтээлч Б.Гантулга (Сэгсцагаанбогд) нар оролцлоо.

Дэлхийн хамгийн анхны мультиверс хот Улаанбаатар тун удахгүй…

Metaverse-д уулзацгаая!

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!