Skip links

Bored Apes NFT төсөл нь албан ёсны Ape токен зарлалаа

Share This Post

Өнөөдөр Монголын цагаар үүрийн 4 цагт BAYC-ийн үүсгэн байгуулагч Yuga Labs ApeCoin ($APE) гаргах болсноо албан ёсоор зарлав. Компанийн албан ёсны хуудсанд дурдсанчлан ApeCoin нь “бүх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үндсэн тэмдэг байх болно” гэжээ. $APE нь community-гийн эзэмшилд байх буюу DAO засаглалын системийг ашиглах болно. Энэхүү DAO-д элсэх цорын ганц шаардлага бол ApeCoin эзэмших явдал юм.

Yuga Labs нь $APE-г ашиглан метаверс сонирхогчдод зориулсан төрөл бүрийн блокчэйн тоглоом, үйлчилгээг эхлүүлж, үүнийг BAYC экосистемийн албан ёсны мөнгөн тэмдэгт болгох юм. Тус компани ApeCoin-ийн нийт нийлүүлэлтийн 15%-ийг Пүрэв гарагийн өглөөний 8:30-аас буюу Монголын цагаар өнөөдөр орой 20:30-аас эхлэн OG (Bored) Ape, Мutant Ape болон Kennel NFT эзэмшигч-нарт тараагдана гэж мэдэгдсэн бөгөөд $APE-г удахгүй томоохон крипто платформуудад нэмэх зорилго тавьж байгаа юм байна.

Энэ мэдээ нь Yuga Labs нь CryptoPunks болон Meebits-ийн эрхийг худалдаж авснаас хойш хэдхэн хоногийн дараа гарч, энэ нь крипто ертөнцөд шуугиан тарьж байна.

Ape токен хуваарилалтын мэдээлэл

Та ямар NFT-ийг эзэмшиж байгаагаас хамааран танд хуваарилагдах Ape токeнүүдийн тоо янз бур байгаа. Үүнд:

  • Хэрэв та зөвхөн OG (Bored) Ape эзэмшдэг бол 10,094 токен
  • Mutant Ape эзэмшдэг бол 2,042 токен
  • OG (Bored) Ape + Kennel Club хоёуланг нь эзэмшдэг бол 10,950 токен
  • Mutant Ape + Kennel Club хоёуланг нь эзэмшдэг бол 2,898 токен

Одоогийн байдлаар манай community OG (Bored) болон Mutant Ape аль алиныг нь эзэмшдэг бөгөөд хэрэв бид Kennel Club NFT-ийг худалдаж авбал илүү олон токен авах боломж бүрдэж байгаа юм.

Хэрвээ танд ОG (Bored), Mutant ape байхгүй бол, Kennel Club NFT-г худалдана авч aidrop-д нэгдэх боломж үүсч байгаа юм.

 

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!