Skip links

The Wolves of crypto street-ийн “Хаврын анхны идэш” буюу “Сүрэг чоно сармагчинг барьж идсэн нь”

Share This Post

Сүүлийн жилүүдэд зөвхөн хөрөнгийн зах зээлд гэлтгүй дэлхий дахины анхаарлын төвд байгаа гол сэдэв бол NFT, крипто! Тoken бүр үүрэг зориулалтаасаа хамаараад харилцан адилгүй бөгөөд дотроо community, security, utility гээд олон төрөл байдаг байна. Харин MNFT token нь utility буюу хэрэглээний token аж. Уг token-ы өнөөдрийг хүртэл хийгдэж буй бүх ажил тухайн token-ы хэрэглээ үүсгэх, олон улс руу тэлэн community-ээ өргөжүүлэх, мөн зах зээлд байгаа token-ы тоог хомсдуулан их хэмжээний token түгжих рүү чиглэж байна. Тэгвэл өнөөдөр тухайн төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажилуудын нэг болох Initial investment offering буюу хаврын анхны идэштэй танилцацгаая. 

“The wolves” буюу “Wolf NFT”-г эзэмшигчидийн нэгдэл The Wolves of crypto street” community маань “идэш” хөтөлбөрийн хүрээнд сүрэглэн нийлж дэлхийн зах зээлээс томоохон хөрөнгийг хамтдаа худалдан авснаар түүний өсөлтийн хэмжээнээс ашиг хүртэх боломжтой билээ.

Тэгвэл “идэш” гэж чухамдаа юу вэ? 

Хөтөлбөрийн талаар зурвас танилцуулахад: Зарим ашигтай хөрөнгө оруулалтууд маш их хэмжээний мөнгө шаарддагаас хувь хүн дангаараа хөрөнгө оруулах боломжгүй, эсвэл хэт өндөр эрсдэлтэй байдаг. Иймд олон жижиг хөрөнгө оруулагчид нэгдэн, томоохон үнийн дүнтэй хөрөнгө оруулалт руу орон, ашиг болоод эрсдэлээ хуваадаг хамтын хөрөнгө оруулалтын хэлбэр нь идэш юм. “Идэш”-д оролцохын тулд MongolNFT-ээс MNFT coin hodlers-доо зориулан тараасан “Wolf NFT Collectibles”-ын чонын эзэмшигч байх шаардлагатай. Чоногүй хүн уг хөрөнгө оруулалтанд оролцох боломжгүй тул, оролцохыг хүсэгчид хоёрдогч зах зээлээс Wolf NFT-г худалдаж авах хэрэгтэй. Анх үнэгүй тараагдсан уг чононы доод үнэ одоогоор хоёрдогч зах зээл дээр “common” чоно 100.000төгрөг, “rare” чоно 1.000.000 төгрөгийн ханштай байгаа ба өнөөгийн байдлаар хамгийн дээд үнээр борлуулагдсан чоно 12.500.000 төгрөгийн үнэтэй байна. 

Crypto street-ын монгол чононууд дэлхийн хамгийн үнэтэй NFT цуглуулгын нэг болох Bored Ape-г барьж идлээ 

Энэ сарын 3ны өдөр зөвхөн “The Wolves of Crypto Street” NFT эзэмшигч нар оролцож болох цоо шинэ ноогдол ашиг авах цогц системийн дагуу идэшний эхний хөрөнгө оруулалтыг 100% биелэлттэй 3 цагийн дотор амжилттай цуглуулан дэлхийн хамгийн үнэтэй, нэр хүндтэй NFT Collectibles болох “Bored Ape Yacht Club”-ын сармагчинг 446 чоно эзэмшигчид нэгдэн худалдан авч, хөрөнгө орууллаа.  Bored Ape цуглуулгын үнэ цэнэ нэмэгдэхийн хэрээр таны оруулсан MNFT койны хэмжээнээс хамаарч бодит ногдол ашгаа хураана. Уг сармагчинг 89 ETH-ээр, 1 ETH 2,619 USDT-тэй тэнцэхүйц ханштай үед худалдан авсан ба өнөөдрийн ханшаар “Bored Ape”-ийн доод үнэ 96,68 ETH болон өсөж, USD төгрөгийн эсрэг чангарснаар хаврийн идэшийн ханш өссөн бодит өгөөжтэй байна. 

Дараагийн идэш буюу “Өлсгөлөн” чононуудад олдох боломж

Идэш-2.0 төслийн хүрээнд өнөөдөр 2022 оны 3 сарын 16-ны өдөр MongolNFT компани дараагийн идшийг танилцууллаа. Үүнд: 

  • Дэлхийн хамгийн өндөр ханштай NFT collectibles болох CryptoPunks;
  • Bored Ape Yatch Club-ийн дүү, OG Bored Ape-ийг serum буюу ерѳндѳг уулгаж хувиргасан  “Mutant Ape Yacht Club” collectibles;
  • MNFT token багтсан аж.

ИДЭШ – “CryptoPunks” NFT Collectibles – 2017 онд “Larva Labs” студийн бүтээсэн CryptoPunks нь Еthereum блокчейн дээр суурилсан хамгийн анхны NFT тѳслүүдийн нэг бѳгѳѳд дахин давтагдашгүй 10,000 ширхэг дижитал зураг бүхий NFT collectibles юм. CryptoPunks collectibles-ийн хамгийн том онцлог гэвэл нийт NFT collectibles дундаа хамгийн үнэтэй зарагдсан NFT collectibles билээ. Тэгвэл 2022 оны 2 сарын 12-нд CryptoPunk #5822 NFT нь 8,000 ETH буюу $23,7 сая ам доллараар зарагдсанаар дээд үнээ дахин тогтоож дэлхийн хамгийн өндөр ханштай NFT цуглуулгын рекордоо бататгасан байна. Одоогийн байдлаар уг collectibles–ийн доод үнэ 69.5 ETH буюу $174,956.53 aм долларaaр үнэлэгдэж байна.  Реппер Jay-Z, Snoop Dogg, Jason Derulo, артист Steve Aoki зэрэг дэлхийн алдартай одууд CryptoPunks-ийн cult-д нэгдэж байгаа нь цуглуулгын үнэ цэнийг нэмэгдүүлж буй гол зүйл байсан бол сүүлд “Bored Ape Yacht Club” нь “Larva Labs” студийн бүтээсэн CryptoPunks болон Meebits collectibles-ийн эрхийг худалдаж авснаар крипто/NFT зах зээлд маш сонирхолтой үйл явдал болоод байна. 

AMTAT ЗУУШ – “Mutant Ape Yacht Club” NFT Collectibles

Bored Ape Yacht Club-ийн бүх сармагчин зарагдаж дуусан, зах зээлд эрэлт их байснаас үүсгэн байгуулагчид нь 2021 оны 8 сард 20,000 сармагчингаа  serum буюу ерөндөг уулган мутантжуулж, Mutant Ape Yacht Club гэх дахин давтагдашгүй 20,000 ширхэг дижитал зураг бүхий collectibles-ээ гаргасан. “Mutant Ape”-ийг одоогийн байдлаар нийт 11.9 мянган хүн эзэмшдэг бөгөөд, доод үнэ нь 18.75 ETH буюу 47,500 ам доллар, дээд үнэ нь 835,590 ам доллараар үнэлэгдэж байна. Цуглуулгын бүх цаг үеийн борлуулалтын нийт хэмжээ 847 сая долларыг давсан.  Хоёр сарын өмнө реппер Eminem Bored Ape Yacht Club-д нэгдэж OG Ape худалдаж авсан нь MAYC-ийн үнийг огцом өсгөж 7 өдрийн борлуулалтын хэмжээ 93%-иар өсч, 93 сая ам долларт хүрсэн бол доод үнэ нь 42,000-аас 54,000 ам доллар хүртэл огцом ѳссѳн юм. Энэхүү цуглуулгын давуу тал нь та МАҮС-тай байхад Bored Ape Yacht Club-ийн бүх үйл ажиллагаанд оролцох эрхтэй болох юм.

COMMUNITY DAO PROPOSED ИДЭШ – “MNFT” token – DAO тѳслийн хүрээнд дараагийн “Идэш” хѳтѳлбѳрт манай өөрийн community дотроос чононууд нэгдэж MNFT token-ыг идэх санал дэвшүүлсэн билээ. Санааны үндэслэл нь чононууд нэгдэж тѳгрѳгѳѳр хѳрѳнгѳ босгон, зах зээлээс MNFT token худалдан авч, зах зээлийн энэ хүнд цаг үед үнэнч гишүүдийнхээ итгэлийг сэргээж, тодорхой хэмжээнд ханшинд дэм болоод зогсохгүй, зах зээл дээрх койны тоог 2х идэштэй дүүцэхүйц хэмжээгээр цөөрүүлэх бололцоо бүрдүүлэх юм. Уг санаа community дунд дэмжигдсэнээр Чононууд нийлж MNFT token барьж идэхээр болсон бѳгѳѳд компанийн зүгээс илүү ѳгѳѳжтэй байлгах үүднээс дараах нѳхцлийг нэмж орууллаа. Үүнд: Чононууд нэгдэн уг идэшд 1 тэрбум төгрөг цуглуулсны дараа, MongolNFT компаниас түүнтэй тэнцэх дүнгээр “match” хийн 1 тэрбум төгрөг нэмж, нийт 2 тэрбум төгрөгөөр MNFT token-ыг зах зээлээс “market buy” хийж худалдан авах юм. Уг идэш дуусч чононуудад хөрөнгө оруулалт нь ашгийн хамт тараагдах үед MongolNFT компани өөрсдийн анх оруулсан 1 тэрбум төгрөгийг буцааж татах ба уг идэшнээс олсон нийт ашиг нь зѳвхѳн чононуудад оруулсан хувь хэмжээнээс хамаарч хуваарилагдах болно. 

Амт шимт буюу хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж нь “Cryptopunks”, “Mutant Ape Yatch Club” collectibles – ийн хувьд BAYC-тай адил хэлбэрээр олгогдох ба Сollectibles-ийн үнэ цэнэ, дундаж үнэлгээ өсөх үед; ETH crypto валютийн үнэ өсөхөд; долларын төгрөгтэй харьцах ханш нэмэгдэхэд ашиг хүртнэ. DAO буюу “төвлөрсөн бус бие даасан бүтэц”-ийн системийн дагуу хөрөнгө оруулсан чононууд санал хурааж нийт сүргийн санал 51% давсан тохиолдолд худалдан авсан Collectibles-ээ зарж борлуулан ашигаа хуваан авна. Харин MNFT-гийн хувьд:

  • MNFT сoin-ын зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх;
  • Mongol NFT компани 1 тэрбум төгрөгтэй тэнцүү хэмжээгээр “match” хийх;
  • Хөрөнгө оруулалтын ашгийг компани биш чононууд хүртэх боломжтой. 

Бусад идшээс ялгаатай нь уг идшийг олон нийт дуусгаад гарах эсэх санал хураалт өдөр бүр явагдана. Мөн идэш дуусч, худалдан авсан койн-ыг зарахдаа нэг дор биш хэсэгчлэн “limit order” буюу захиалгат гүйлгээ хийж зарна. Ханшийн уналтын эрсдэлээс сэргийлэх зорилгоор, мэргэжлийн crypto багаар зах зээлийн үнээс дээгүүр болон доогуур, мөн зах зээлийн үнээр зарах 3 төрлийн захиалгууд хийгдэнэ. 

MNFT койны хэрэглээг үүсгэх, ханшийг нэмэгдүүлэх зорилготой сүүлийн саруудад хийсэн нийт ажлууд олон улс руу тэлэн community-гээ өргөжүүлэх, мөн зах зээлд байгаа token-ы тоог хомсдуулан их хэмжээний token түгжиж эрэлтийг ихэсгэх замаар явагдаж байна. Төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та MongolNFT компаний албан ёсны сувгуудаас хүлээн аваарай. 

More to explore

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!