Skip links

Frequently Asked Questions

MongolNFT-гийн зүгээс үнэнч хэрэглэгч нартаа зориулан тараасан дахин давтагдашгүй дижитал зураг бүхий "Wolf NFT"-н цуглуулга юм.

Хэрэв танд Wolf NFT байхгүй бол Mongol NFT-ийн Marketplace-ээс худалдан авах боломжтой. Marketplace-ын холбоос: https://mongolnft.com/nfts?limit=10&offset=0&sortBy=updatedAt&orderBy=desc&isOnSale=true

“Идэш” хөтөлбөр нь Wolf NFT эзэмшигчид болон MNFT койн эзэмшигчдийг дэлхийн хаана ч байхгүй шинэлэг аргаар хамтын хѳрѳнгѳ оруулалт хийж дижитал хѳрѳнгѳ эзэмших боломж юм. “Wolf NFT” цуглуулга эзэмшигчид нийлэн хөрөнгө босгож, дэлхийд алдартай, үнэ ханш нь хурдацтай өсч буй дижитал хөрөнгийг худалдан авах бөгөөд авсан хөрөнгө буюу идэшний үнийн өсөлтөөс ашгаа хуваан авах зарчмаар явагдана.

  1. Уг хөтөлбөрт зөвхөн чоно эзэмшигч оролцох ба та идэшээ сонгон түүнээс зооглох чоноо сонгоно. Нэг чоноор нэг л идэш идэх боломжтойг анхаараарай.
  2. Идэшнээс хүртэх хазалт буюу хөрөнгө оруулах хэмжээг MNFT койноор оруулна.

Хазалтын хэмжээ нь нэг чононы хувьд дээд доод хэмжээтэй байх ба хэрэглэгчийн хувьд хязгаарлахгүй учир олон чоноор оролцлох боломжтой. Таны оруулсан MNFT койны хэмжээнээс хамааруулж, ирээдүйн ашиг /алдагдал/-ын хувь, хэмжээ тооцно.

  1. Идэшний нийт хэмжээ дүүрэхэд тухайн хөрөнгийг худалдан авах явц эхлэх ба

сүргийн чоно бүрийн NFT-тэй идэш холбогдох болно.

Тухайн идшийг идсэн нийт хөрөнгө оруулагчдын дунд санал асуулга тогтмол явуулан, нийт саналын 51% давсан тохиолдолд “Идэш”-ээ зарж борлуулснаар өгөөжөө хүртэнэ. Идсэн идшээс шалтгаалан өгөөж бүр өөр өөр байх боломжтой. Жишээ нь: Анхны идэш болох "Bored Ape"-ийн хувьд тухайн цуглуулгын үнэ цэнэ болон дундаж үнэлгээ өсөх үед; эсвэл ETH крипто валютын үнэ өсөхөд; мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш нэмэгдэхэд авах өгөөж нэмэгдэх ба эдгээр нь бүгд өсөх хандлагатай байна.

Блокчейн дээр суурилсан DAO(Decentralized Autonomous Organization) систем ашиглан санал асуулга тогтмол явагдах бөгөөд нийт саналын 51% давсан тохиолдолд “Идэш”-ээ зарна. Санал хураалт тогтмол нээлттэй явагдах ба долоо хоног бүр шинэчлэгдэж байх болно. Саналд эзлэх хувийг тооцохдоо тухайн чононы хазсан хэмжээ болох оруулсан MNFT койны дүнгээс бодно. Санал хураалт хөрөнгийг зарах шийдвэр гарсан нөхцөлд 3-7 хоногийн дотор хөрөнгийг зарж өгөөжийг тооцож ашгийн хуваарилалт хийгдэнэ.

Тухайн MNFT койнуудыг борлуулахгүй, идэшээ сүрэг худалдан борлуулах хүртэл түгжиж, хөрөнгөө зарсны дараа Чоно эзэмшигч нарт буцан бүтнээрээ очих болно. 

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!

Stay tuned with weekly newsletters

Subscribe

Subscribe

No worries, we don’t spam your inbox!